ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102007 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг цахим тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү тендер нь зөвлөх үйлчилгээний Хосолмол үнэлгээний аргаар явагдана.
1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: "Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой ордод нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ажлын EPC/түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ/ гэрээлэгчийг сонгох ажлын тендерийн баримт бичиг, ажлын даалгавар, гэрээний төсөл боловсруулах, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий хараат бус Хуулийн зөвлөх сонгон шалгаруулах юм.
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
2.1. Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
2.2. Хуулийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэйг нотлох баримт
2.3. Сүүлийн 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсныг нотлох Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.4. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
2.5. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх
2.6. Иргэний хэргийн шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар, цахимаар авсан бол скайннердаж хавсаргаж ирүүлэх/,
2.7. Сүүлийн 3 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх
3. Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаадын хуулийн этгээд оролцох бол англи хэлээр давхар ирүүлнэ.
4. Гадаадын хуулийн этгээд оролцож болно.
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх бол дээрх бичиг баримтуудыг эх хувиар болон нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх, эсхүл мөн тухайн улсаас тус албан бичгүүд гарах боломжгүй тохиолдолд холбогдох баталгааны бичиг, тухайн улсын дүйцэх баримтыг ирүүлэх (affidavit)
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар тендерийг ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв
Утас: 75055555-512