ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016.06.17
Төслийн нэр, дугаар: Уурхайн хотхонд катеринг үйлчилгээ үзүүлэх, ЭТТ-2016/06-14/НТШ-03
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Уурхайн хотхонд катеринг үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгөөр бэлэн бусаар Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
4. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерийн үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь 300,000,000 төгрөг, авах боломжтой зээлийн хэмжээ нь 500,000,000 төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
5. Тендерийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 07 дугаар сарын сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
 
"Эрдэнэс-Таван толгой” ХК
Жигжиджав-6, 1 давхар 104 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот,
Утас: 7011-8585 дотуур утас-523, Факс: 7011-8464