ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: НЭГ БҮРИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ /БЭЭЛИЙ/ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102432

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос НЭГ БҮРИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ /БЭЭЛИЙ/ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх. /Багц тус бүрт/
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 20%-иас багагүй байх;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1011-д заалтыг хэрэглэх тул гадаадын бараа нийлүүлэгчид оролцохыг хориглоно.

Тендерийн хамт:

  • Багц-1 Төсөвт өртгийн 1% буюу 619,300 /Зургаан зуун арван есөн мянга гурван зуун төгрөг/
  • Багц-2 Төсөвт өртгийн 1% буюу 394,100 /Гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун төгрөг/
  • Багц-3 Төсөвт өртгийн 1% буюу 1,804,000 /Нэг сая найман зуун дөрвөн мянган төгрөг/-ийн тендерийн баталгааг тендерийн багц тус бүрийн хамт ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 503 тоот хурлын өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7505-5555 /дотуур утас-506/