ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016.07.07
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн ажилчдад зорчигч  тээврийн/автобус/ үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2016/07-15/НТШ-04 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтанд битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгөөр бэлэн бусаар Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 5,166,864 ₮ /таван сая, нэг зуун жаран зургаан мянга, найман зуун жаран дөрөв/ төгрөгөөс багагүй хэмжээний тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Хамгийн багадаа 100,000,000.00 /нэг зуун сая/ төгрөг байх.
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 80,000,000 /наян сая/ төгрөгөөс багагүй байх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /нотариатаар баталгаажуулсан байх/
Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
 
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 6-р байр,  1-р давхар, 104 тоот.
Утас: 70118585-525  факс: 70118464.