Огноо: 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр
Төслийн нэр: Бэлчээр усжуулах худаг гаргах ажил
Нээлттэй тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102450
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “БЭЛЧЭЭР УСЖУУЛАХ ХУДАГ ГАРГАХ” АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ-ийг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Гадаадын хуулийн этгээд оролцох эрхгүй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Шаардлагатай.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог:
Тендерийн хамт: Төсөвт өртгийн 1% буюу 2,082,000 / Хоёр сая наян хоёр мянган төгрөг/-ийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 504 тоот хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 /дотуур утас-506/