ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2021.06.30

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Нэгдсэн менежментийн сургалт /ISO: 9001:2015, 45001, 14001/ зохион байгуулах  ЭТТ/202102024 дугаартай  төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлсэнтэй холбогдуулан, Чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, магадлан шалгалтаар гарсан үл тохирлуудыг арилгах, сайжруулах зорилгоор сургалтад хамруулж, ур чадварыг мэргэшүүлэх төсөл болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
    1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас хуулбарлан ирүүлэх;
    2. Эрх бүхий байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
    3. Сургагч багш нарын мэдээлэл; /Хүснэгтээр ирүүлэх/
    4. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер нээх өдрөөр хүчинтэй байх/;
    5. ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер нээх  өдрөөр хүчинтэй байх/;
    6. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх;  
    7. Санхүүгийн чадавхын хувьд: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50%-иас багагүй байх;
    8. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
  4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
  5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг авч болох бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас өмнө цахимаар мэдүүлгээ ирүүлнэ үү.

Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 508 тоот.

Утас: 75055555-508