Огноо: 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Цамхаг тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер”
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102357
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цамхаг тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгох” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Батлагдсан төсөвт өртгийн 30%-иас багагүй байх.
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-507