ТЕНДЕРИЙН УРИЛГА
2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
"Эрдэнэс-Таван толгой” ХК-нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Хөдөлмөр хамгааллын хувцас, гутал, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх R-ЭТТ-2016/10-17/НТШ-06 дугаартай, тендерийн сонгон шалгаруулалтанд битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Багц № 1. Хөдөлмөр хамгааллын хувцас /өвлийн/
Багц № 2. Хөдөлмөр хамгааллын гутал /өвлийн/
Багц №3. Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Голомт банк дахь 1505008702 тоот дансанд 50.000 /тавин мянга/ төгрөгийг тушаан худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Багц тус бүрт оролцогч нь Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа тендерийн үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хэмжээний төгрөгийн дvнтэй тендерийн баталгаа ирvvлнэ.
Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал ирүүлсэн багц тус бүрийн тендерийн үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрт санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 30%-аас багагүй байх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт, 2016 оны эхний хагас жилийн тайлан /нотариатаар баталгаажуулан ирүүлэх/
Тендерийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-6, 1-давхар 104 тоот
Утас: 70118585 ( дотуур утас 525), факс: 70118464,
Холбоо барих ажилтны нэр: Л.Мөнхтүвшин