ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо : 2021 оны 7 сарын 05-ны өдөр                         

Захиалагч: "Эрдэнэс Тавантолгой" хк         

Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр

ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/

1. “Монгол улсын урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн хөгжлийн баримт бичигт үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулах” төсөл арга хэмжээний хүрээнд хийгдэх дараах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний нэр:

Шинэ суурьшлын бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202102011

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:

          2.1 Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиас хуулбарлах/;

          2.2 Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

          2.3 Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших    огноогоор/;

          2.4 ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;

          2.5 Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019 он, 2020 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь төсөвт өртгийн 30%-иас багагүй байх;

          2.6 Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх;

          2.7 Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл  ирүүлэх /Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018 он, 2019 он, 2020 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт/;

 

3. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл:  ЗТ-9.2 Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх тусгай зөвшөөрөлтэй байх

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 07 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2021 оны 07 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 508 тоот.

Утас: 75055555-508