Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Нүүрсний шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102345
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Нүүрсний шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж–ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тухайн тендерийн төсөвт өртгийн 50%-иас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн тендерийн төсөвт өртгийн 30%-иас багагүй байх
Үйлдвэрлэгч, дистрибьютер, албан ёсны гэрээт борлуулагчийн аль нэгээр ажилладаг байх
Тендерийн хамт төсөвт өртгийн 1% буюу 9,298,800 /есөн сая хоёр зуун ерэн найман мянга найман зуу/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас өмнө цахимаар илгээх ба тендерийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 508 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-512
Цахим хаяг: www.ett.mn