ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021.07.08

1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Лаг боловсруулах байгууламжийн зураг төсөв хийх ЭТТ/202102004  дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д  лаг боловсруулах байгууламжийн зураг төсөв хийх ажил  болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.

           3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;

          3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

          3.3. Зураг төсөл боловсруулах (ЗТ-2.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-11.1 ба тэдгээртэй дүйцэхүйц) Тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлэх;

          3.4. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлан;

          3.5. Татварын өргүй тухай тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/

          3.6. Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/

          3.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь зураг төслийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

         3.8. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

         3.9. Тендерт оролцогч нь түншлэлээр оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байна. / www.tender.gov.mn цахим системийн түншлэл гэсэн хэсэгт түншлэлийн мэдээллээ оруулсан байна.  Хэрэв ингэж ирүүлээгүй тохиолдолд түншлэл гэж үзэхгүй/

4.Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 09:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв,  5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-505