ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр                                                      

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Цанхийн Зүүн уурхай, Баруун уурхай, Бортээгийн уурхайн нэгтгэсэн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102015 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг цахим тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү тендер нь зөвлөхийн хосолмол үнэлгээний аргаар зохион байгуулагдана.
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: "Эрдэнэс Тавантолгой” ХК-д Цанхийн Зүүн уурхай, Баруун уурхай, Бортээгийн уурхайн нэгтгэсэн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлэх.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
    1. 1.  Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
    2. 2. Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэйг нотлох баримт;
    3. 3. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас өнгөтөөр скайннердсан хуулбар;
    4. 4. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажуулсан байх/;
    5. 5. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх;
    6. 6. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан байх;
    7. 7. Шүүхийн төрөлжсөн архиваас гарах Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;
    8. 8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших огноогоор/;
  1. Сүүлийн 5 жилийн аль нэг 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх;
  2. Геологи, уул уурхайн албан ёсны эрхтэй холбогдох программ хангамж ашигладаг тухай нотлох баримт;
  3. Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаадын хуулийн этгээд оролцох бол англи хэлээр давхар ирүүлнэ.
  4. Дотоодын давуу эрх тооцно.
  5. Гадаадын хуулийн этгээд оролцож болно.
  6. Гадаадын этгээд тендер ирүүлэх бол дээрх бичиг баримтуудыг эх хувиар болон нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх, эсхүл мөн тухайн улсаас тус албан бичгүүд гарах боломжгүй тохиолдолд холбогдох баталгааны бичиг, тухайн улсын дүйцэх баримтыг ирүүлэх (affidavit)
  7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар тендерийг ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-512