ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 07 дугаар сарын 09

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
    1. 1. Зорилго: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн коксжих нүүрсний ордын Бортээгийн хэсэгт ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх замаар геологийн иж бүрэн мэдээллийг авч Бортээгийн уурхайн ашиглалтыг эхлүүлэх, уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах, чанарыг нарийвчлан судлах, уурхайн цаашдын олборлолтын хэвийн үйл ажиллагааг хангахад оршино.
    2. 2. Ажлын хэмжээ, цар хүрээ: Ашиглалтын хайгуулын 5,000 тууш метр цооногийн геофизикийн ажил гүйцэтгэнэ.  Ажлын цар хүрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн нэгжийн зүгээс гаргасан ажлын даалгаврын төсөл болон холбогдох тайлан мэдээлэл дээр үндэслэнэ.
    3. 3. Хугацаа: Шалгарсан хуулийн этгээд тус ажлыг гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн хугацаанд чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэнэ. Жич: Тус хайгуулын ажлыг холбогдох компанитай гэрээг зохих журмын дагуу байгуулан хээрийн ажил эхэлсэн өдөр акт үйлдэн баталгаажуулснаар гэрээний ажил эхэлнэ.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
    1. 1. Улсын бүртгэлийн  гэрчилгээний эх хувиас хуулбарласан хуулбар;
    2. 2. Цооногийн геофизикийн ажлыг гүйцэтгэх холбогдох газрын /Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар/ зөвшөөрөл;
    3. 3. Компанийн танилцуулга;
    4. 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
    5. 5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт;
    6. 6. Татварын цахим тодорхойлолт;
    7. 7. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт;
    8. 8. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт;
    9. 9. Харилцагч банк, нийгмийн даатгал, татвар, шүүхийн байгууллагуудаас лавлагаа тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;
    10. 10. Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт;
    11. 11. Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн Цооногийн геофизикийн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт;
    12. 12. Ажиллах хүчний мэдээлэл, танилцуулгыг жагсаалтаар ирүүлэх;
    13. 13. Цооногийн геофизикийн судалгааны ажилд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цөмийн болон цацрагийн хяналтын газрын зөвшөөрөлтэй байх бөгөөд багадаа 100 мкю-ээс дээш хүчин чадалтай 1-аас доошгүй үүсгүүртэй байна.

/Тодорхойлолтуудыг тендер зарласан өдрөөс хойшхи огноогоор авсан байх шаардлагатай бөгөөд аль нэгийг ирүүлээгүй нь татгалзах үндэслэл болно/

  1. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ үү.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555 дотуур утас-503

Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn