Огноо: 2021.07.09
Тендер шалгаруулалтын нэр: Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102387
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий тендерт оролцогчдоос Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувь буюу 2,391,029,286 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагаас өмнө төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсаар ирүүлэх бөгөөд тендерийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Тийм
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-508