Огноо: 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр
Тендерийн нэр: MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалт
Дугаар: ЭТТ/202102315
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажил хийх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1% буюу 8,750,000 /найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсаар ирүүлэх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 20 минутад уг тендерийг цахимаар нээнэ.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар авч тендерийг ирүүлнэ үү.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-512