Огноо: 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Тендерийн нэр: Бортээгийн уурхайн нүүрс ачилт хийх
Дугаар: ЭТТ/202102389
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Бортээгийн уурхайн нүүрс ачилт хийх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1% буюу 205,129,320.0 төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэх дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааг хамт ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагаас өмнө төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсаар ирүүлэх бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 10 минутад уг тендерийг нээнэ.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 508 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-508