ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 оны 07 сарын 21-ний өдөр
Захиалагч: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь GPS-ийн системд суурилсан тээврийн бүртгэл, хяналтын программ хийх ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний нэр:
GPS-ийн системд суурилсан тээврийн бүртгэл, хяналтын программ хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох гүйцэтгэгч ЭТТ/202102327
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ.
Үүнд:
2.1. Компанийн танилцуулга;
2.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас скайнердэж ирүүлэх;
2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
2.4. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
2.5. Харъяа дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор, татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/
2.6. Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг ирүүлэх;
2.7. Сүүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын Аудитын дүгнэлттэй санхүүгийн тайлан ирүүлэх;
2.8. Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
2.9. Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлэх;
3. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас өмнө 4. www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 504 тоот.
Утас: 75055555-506