Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох зар

Огноо: 2021 оны  07 дугаар сарын 21-ний өдөр

Нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Үйлдвэр технологийн паркийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөв боловсруулах ЭТТ/202102005 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт  /цахим/

Зорилго: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэм стандарт, техникийн нөхцөл, тусгай заавруудыг хамтатган мөрдөж тэдгээрийг нэг бүрчлэн баримталж ажиллана.

Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд  уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Зураг төсөв боловсруулах ЗТ-3.1, ЗТ-3.2, ЗТ-3.3, ЗТ-3.4, ЗТ-3.5, ЗТ-3.6, ЗТ-3.8, ЗТ-8.1, ЗТ-10.1, ЗТ-11.1, ЗТ-11.2 ба тэдгээртэй дүйцэх тусгай зөвшөөрөлтэй байна /нотлох баримт бичгийг ирүүлэх/
  3. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
  4. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
  5. ШШГЕГ-н тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
  6. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
  7. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлэх
  8. 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх
  9. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний жагсаалт ирүүлэх

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.           

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn  хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-505

Холбоо барих ажилтан: С.Ганхүү