ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016-12-23
Огноо:  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Төслийн нэр, дугаар: Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх, ЭТТ-2017/01-01/НТШ-01
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Багц № 1. Уулын ажил, өрөмдлөг тэсэлгээ.
                                    Багц № 2. Нүүрс ачилт.
2. Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгөөр бэлэн бусаар Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Багц №1-т тендерийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх, Багц №2-т тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
4. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2.5 жил буюу 2014, 2015 онууд болон 2016 оны хагас жилийн нийт борлуулалтын орлого нь  Багц №1-д 125 тэрбум, Багц №2-д 6 тэрбум төгрөгнөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
                    Багц № 1. 36 тэрбум төгрөгөөс багагүй байх
                    Багц № 2. 1.5 тэрбум төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Багц тус бүрт Сүүлийн 2.5 жил буюу 2014, 2015 онуудын жилийн эцсийн, 2016 оны хагас жилийн
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Багц № 1-т шаардлагатай тусгай зөвшөөрөл
5. Тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 23–ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Тендерт оролцогч аль ч багцад санал ирүүлж болно.
Гадаадын хуулийн этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх олгоно.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
"Эрдэнэс Таван толгой” ХК
Жигжиджав-6, 2 давхар 206 тоот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7011-8585 дотуур утас-527