ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017-01-05

Огноо:  2017 оны 01 дүгээр сарын 05-ны  өдөр

Төслийн нэр, дугаар: Төв оффисын байрны түрээсийн  үйлчилгээ үзүүлэх, ЭТТ-2017/01-01/НТШ-02

1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Төв оффисын байрны түрээсийн үйлчилгээ үзүүлэх” тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгийг Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба санал болгосон тендерийн үнийн 2%-аас багагүй төгрөгийн тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
4. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны борлуулалтын орлогын дундаж  нь санал болгосон тендерийн үнийн дүнтэй тэнцүү буюу түүнээс дээш байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгосон тендерийн үнийн 30%-аас багагүй байх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015 оны тайлан, аудитын дүгнэлтийн хамт, 2016 оны эхний хагас жилийн тайлан нотариатаар баталгаажуулж ирүүлэх
5. Тендерийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх олгохгүй.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
 
"Эрдэнэс-Таван толгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 1 давхар 106 тоот,
Утас: 70118585 дотуур утас-106, Факс:70118464
Холбоо барих: Ж.Амгаланбаяр