ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Бичиг хэргийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102441 дугаар бүхий нээлттэй тендер
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Бичиг хэргийн материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь Бичиг хэргийн материал нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт юм.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 1 хувь буюу 862,890.00 (Найман зуун жаран хоёр мянга, найман зуун ер) төгрөгтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. 2020 оны борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувь буюу 25,886,700.00 (Хорин таван сая, найман зуун наян зургаан мянга, долоон зуу) төгрөгөөс багагүй байх.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь Батлагдсан төсөвт өртгийн 30%-иас багагүй буюу 25,886,700.00 (Хорин таван сая, найман зуун наян зургаан мянга, долоон зуу) төгрөгөөс багагүй байх.
3. Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
4. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан байна.
Тендерийг [2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минут]–аас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2021 оны 09 дүгээр сарын 02]-ны өдрийн, [10 цаг 30 минутанд] нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон оролцогчид мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 75055555 дотуур утас-505