ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.08.02
Тендер шалгаруулалтын нэр: Гаалийн хяналтын бүсийн гэрэлтүүлэг нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102299
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Гаалын хяналтын бүсийн гэрэлтүүлэг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100% иас багагүй байна
Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд ижил бараа нийлүүлсэн болон суурилуулсан байх ба гэрээний үнийн дүн нь тухайн багцын төсөвт өртгийн 30%-иас багагүй байна
Албан ёсны борлуулах эрхтэй төлөөлөгч байх ба нотлох баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ
Тендерийн хамт:
Төсөвт өртгийн 1% буюу 1,030,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09:30 цагт нээнэ.
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-505