Оосорлогч дохиочны эрх сунгах сургалтыг “Оосорлогч дохиочны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдвийн хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 05, 31-ний өдрүүдэд цахимаар 2 удаа амжилттай зохион байгуулж, Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтэс болон Нүүрс ачилт логистикийн хэлтсийн нийт 27 ажилтан хамрагдлаа. Сургалтыг “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо” ТББ-ын багш Д.Содномдаржаа удирдан явуулав.