ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017-01-06
Огноо:  2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр
Төслийн нэр, дугаар: Уурхайн ажилчдад зорчигч  тээврийн /автобус/
үйлчилгээ үзүүлэх, ЭТТ-2017/01-01/НТШ-04
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн ажилчдад зорчигч тээврийн/автобус/ үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгөөр бэлэн бусаар Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 4,500,000 /дөрвөн сая, таван зуун мянга/ төгрөгөөс багагүй хэмжээний тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
4. Тендерийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8, Финанс төв,  1-р давхар, 106 тоот.
Утас: 70118585-106  факс: 70118464.
E-mail:bayarmaa.b@erdenestt.mn
Харилцах ажилтан Б.Баярмаа