ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ МОДУЛЬ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Германы зөвлөх үйлчилгээний “Си Би Эм” (CBM) ХХК, Монголын уул уурхайн хүний нөөцийн хөгжил (HRD) ТТБ-тай хамтран 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт“ амжилттай явагдаж байна.  Тус сургалтад Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга Ц.Баярмагнай, Салбарын Шуурхай удирдлага, дотоод хяналтын газрын дарга Б.Батсайхан нар хамрагдаж байна.