ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.08.06 
Тендер шалгаруулалтын нэр: Диспетчерийн хяналтын нэгдсэн систем нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102361
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдын диспетчерийн хяналтын нэгдсэн систем нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ төсөвт өртгийн 50%-аас багагүй байна;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тус багцын төсөвт өртгийн 30% багагүй байх;
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019, 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх.
Тендерийн хамт 39,017,550 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10:10 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, Утас: 75055555 дотуур утас-511