ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017-01-12
Огноо:  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр
Төслийн нэр, дугаар: Даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер, ЭТТ-2017/01-01/НТШ-05
1.”Эрдэнэс-Таван толгой” ХК  нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай” битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Багц № 1. Ажилчдын гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал.
Багц № 2. Хөрөнгийн даатгал.
Багц № 3. Тээврийн хэрэгсэл, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал.
Багц № 4. Ачаа тээврийн даатгал.
2.Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Голомт Банкны 150 500 8702 дугаарт дансанд тушааж  Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв,  1 давхар, 106 тоот–с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
3.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба санал болгох үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны  хамт ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 02 дугаар сарын  12- ны 10 цаг 00 минутаас өмнө Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв 1 давхар, 106 тоот хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 oны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Тендерт оролцогч аль ч багцад санал ирүүлж болно.
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх олгохгүй.
 
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК
Чингэлтэй дүүрэг 1-р хороо,  Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот
Утас:70118585 (дотуур утас 106)
Е-mail: bayarmaa.b@erdenestt.mn
 Харилцах ажилтан: Б.Баярмаа