ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2017.01.19
1. Эрдэнэс-Таван Толгой ХК нь хүнд даацын хатуу хучилттай авто замын инженерийн зураг төсөл боловсруулах үйлчилгээ үзүүлэх, ЭТТ-2017/01- 02/ЗҮ-06 дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь хүнд даацын хатуу хучилттай авто замын инженерийн зураг төсөл боловсруулах ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын тусгай зөвшөөрлийн 2.2 дугаар зүйлд зааснаар II болон түүнээс доош ангилалын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байна. ТБОНӨХБАҮХАтХ-хийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
3.1. Байгууллагын ерөнхий танилцуулга
3.2. Байгууллагын гэрчилгээний болон тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажсан/;
3.3. Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /гэрээний хуулбар, захиалагч байгууллагын тодорхойлолтын хамт/;
3.4. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл: Сүүлийн 2 жилийн буюу 2015 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, 2016 оны хагас жилийн санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажсан/;
3.5.Татварын газрын болон нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, харилцагч банкны тодорхойлолт/2017 оны 1 дүгээр сарын 20- ноос хойших байдлаар/;
3.6. Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого 100 сая төгрөгөөс дээш байх;
3.7. Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /2017 оны 01 дүгээр сарын 20-ноос хойших байдлаар/
4. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож үл болно.
1. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 01 дүгээр сарын 30–ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 дүгээр давхар, 104 тоот.
Утас: 70118585-104 факс: 70118464.
Харилцах ажилтан: О.Бат-Амгалан.