ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР
Огноо: 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр
Нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Үйлдвэр технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ЭТТ/202106456 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт /цахим/
Зорилго: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих төслүүдийн байгаль орчны төлөв байдалын үнэлгээ, байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон бусад баримт бичиг, холбогдох хууль журмын дагуу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэгдсэн тайлан гаргахад оршино.
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Байгаль орчны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байна /нотлох баримт бичгийг ирүүлэх/
3. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
4. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
5. ШШГЕГ-н тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
6. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
7. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлэх
8. Судалгаа, шинжилгээ хийхэд шаардлагатай багаж, техникийн жагсаалт ирүүлэх
9. 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх
10. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний жагсаалт ирүүлэх
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505
Холбоо барих ажилтан: С.Ганхүү