ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2017 оны 01 сарын 19-ний өдөр
1. Эрдэнэс-Таван толгой ХК нь нүүрс тээврийн хүнд даацын хатуу хучилттай авто замын ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2017/01-02/ЗҮ-07 төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам хүртэлх 18.3 орчим км хүнд даацын хатуу хучилттай авто замын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;
3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.3. Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах /1.1. заалтын дагуу ТЭЗҮ хийх/ хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.4. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлэх;
3.5. Татварын байгууллагын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
3.6. Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
3.7. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
3.8. Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
3.9. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
3.10. Сүүлийн 2 жилийн үндсэн үйл ажиллагааны дундаж орлого 30.0 сая төгрөгөөс дээш байх.
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 1-р давхар, 106 тоот.
Утас: 70118585-106 факс: 70118464.