ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо: 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр
Нэр: "Эрдэнэс–Таван толгой” ХК-ийн ажилтнуудад Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, тогтвортой хөгжил, байгаль орчны сургалтуудын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт
Дугаар: ЭТТ 2017/03-02/ЗҮ-08
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн багц сургалт мөн байгаль орчны багц сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
БАГЦ 1
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тогтолцоо /OSHAS 18001/,
Эрчим хүчний аюулгүй байдлын сургалт /ISO 50001/,
Ажил олгогч эздийн ХАБЭА-ын сургалт, эрсдлийн удирдлага /ISO31001/,
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт MNS 4969:2000 стандартын дагуу,
Багц цагийн сургалт Модуль-3,
ХАБЭА-ын сургагч багш бэлтгэх сургалт,
Тэсрэх бодистой харьцах сургалт,
Анхны тусламж үзүүлэх сургалт,
Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын мэргэжил дээшлүүлэх сургалт,
Амь тэнцсэн үеийн яаралтай тусламжийн сургалт,
Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ,
Химийн бодисын хэрэглээ,
Ажлын байрны эргономикийн эрсдэл хүчин зүйлд үнэлгээ өгөх,
Даралтат сав, уурын зуухны галлагаа,
Оосорлогч дохиочин,
Өндөр хүчдэлийн зөвшөөрөл олгох сургалт,
Гал унтраах арга зүй, машин техник, багаж зэвсэг ажиллуулах, дадлагажуулах сургалт зэрэг болно.
Тухайн сургалтуудыг явуулах зөвлөх нь хуулийн этгээд байх бөгөөд олон улсын стандарт, дүрэм журмын дагуу технологи, загварт суурилсан модулийн сургалтуудыг зохион байгуулсан туршлагатай байх шаардлагатай.
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
⦁ Компанийн танилцуулга ирүүлэх
⦁ Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх
⦁ Эрх бүхий газраас олгогдсон тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх
⦁ Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт ирүүлэх /2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/
⦁ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/
⦁ Харъяа дүүргийн татварын тодорхойлолт ирүүлэх /тодорхойлолтыг 2016 оны байдлаар гаргаж ирүүлэх/
⦁ Харъяа дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт ирүүлэх/2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/
⦁ 2015, 2016 онуудын жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлангийн хуулбар ирүүлэх
⦁ 2015, 2016 онуудын аль нэг онд гэрээний үндсэн дээр зохион байгуулсан ижил төстэй сургалтын гэрээний хуулбар ирүүлэх. /Тухайн сургалтын гэрээний үнийн дүн нь 30 сая төгрөгөөс багагүй байх/
⦁ Тухайн сургалтыг явуулахад зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, өөрийн сургалт явуулах байр, танхимтай байх. Нотлох баримт ирүүлэх /Өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түрээсийн болон хамтран ажиллах гэрээтэй тохиолдолд гэрээний хуулбар, мөн тухайн байрны танилцуулга, зураг ирүүлэх /
Боловсон хүчний мэдээлэл / хөдөлмөрийн гэрээ, анкетын хамт ирүүлэх/
⦁ Багшлах эрхийн үнэмлэхтэй байх
⦁ Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
⦁ 3 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
⦁ Санал болгож буй боловсон хүчний 30-аас доошгүй хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн багш мэргэжилтэн байх, эсвэл олон улсын сургалтын эрхтэй гадаад багштай байх.
БАГЦ 2
Байгаль орчны аудиторын эрх олгох /ISO 14001:2015/
Тогтвортой хөгжил, ногоон стандарт, хэмнэлттэй хэрэглээ, тарималжуулах, цэцэрлэгжүүлэх дадлага эзэмшүүлэх,
Агаарын чанарын мониторинг,
Байгаль орчны мэргэжилтний мэргэшүүлэх сургалт,
Агаарын чанарын үнэлгээ хийх арга зүйн сургалт,
Тухайн сургалтуудыг явуулах зөвлөх нь хуулийн этгээд байх бөгөөд тогвортой хөгжил, ногоон стандарт, хэмнэлттэй хэрэглээний чиглэлээр, говийн аймгуудад тарималжуулах, цэцэрлэгжүүлэх ажлын туршлагатай, мөн байгаль орчин, аялал жуулчлалын төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх. Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн гишүүн бол давуу тал болно.
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
⦁ Компанийн танилцуулга ирүүлэх
⦁ Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх
⦁ Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт ирүүлэх /2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/
⦁ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/
⦁ Харъяа дүүргийн татварын тодорхойлолт ирүүлэх /тодорхойлолтыг 2016 оны байдлаар гаргаж ирүүлэх/
⦁ Харъяа дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт ирүүлэх/2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи байдлаар ирүүлэх/
⦁ Тухайн сургалтыг явуулахад зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, өөрийн сургалт явуулах байр, танхимтай байх. Нотлох баримт ирүүлэх /Өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түрээсийн болон хамтран ажиллах гэрээтэй тохиолдолд гэрээний хуулбар, мөн тухайн байрны танилцуулга, зураг ирүүлэх /
Боловсон хүчний мэдээлэл / хөдөлмөрийн гэрээ, анкетын хамт ирүүлэх/
⦁ Багшлах эрхийн үнэмлэхтэй байх
⦁ Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
⦁ 3 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Захиалагч хугацаа хоцорсон мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана.
Мэдүүлэг (материал) ирүүлэх болон холбоо барих хаяг:
"Эрдэнэс -Таван толгой” ХК
1 дүгээр давхар 106 тоот, Финанс төв, Жигжиджавын гудамж – 8,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: +976-7011-8585
Холбоо барих ажилтан: Б.Баярмаа
Имэйл: bayarmaa.b@erdenestt.mn