ТЕНДЕРИЙН УРИЛГА

ЭТТ/202108508 дугаартай Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийн урилга нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хуудасны техникийн хязгаарлагдмал байдал, өгөгдсөн загварын хүрээнд тавигдсан учраас тус тендерийн баримт бичигтэй зөрүүтэй орсон байна.  Иймд www.tender.gov.mn цахим хуудас дээр тавигдсан урилгыг тодруулга хийж нийтэлж байна. 
 
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
Огноо: 2021-08-13
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108508
 
“Эрдэнэс ТаванТолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх “ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерт  саналаа битүүмжилсэн болон файл хэлбэрээр хамтад нь ирүүлэхийг урьж байна. 
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 300,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. 
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жил /2016, 2017, 2018, 2019, 2020/-ийн аль нэг жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум ам.доллараас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2019, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардана.
 
Тендерийн хамт 9,564,478,661 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 09-р сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө цахим системээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09-р сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минут-т нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй 
Дотоодын давуу эрх тооцох эсэх:Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой ХК” Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар-15160
 
Харилцах албан тушаалтан: Б.Баярцэцэг 
Утас: 976-75055555, дотуур дугаар 301 
имэйл хаяг: bayartsetseg.b@erdenestt.mn
 
Тайлбар: Тендерийн урилга болон тендерийн баримт бичиг 2-ын мэдээлэл зөрвөл тендерийн баримт бичгийн мэдээллийг баримтлах болохыг анхаарна уу.