ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.08.25
Тендер шалгаруулалтын нэр: Тавантолгой-Гашуунсухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108491
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Тавантолгой-Гашуунсухайт боомт хүртэл нүүрс тээврийн ажил–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт шалгаруулалтад оролцогч нь тендерийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу  2018, 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 2 хувь буюу 519,740,000 төгрөгнөөс багагүй байх.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад ашигтай ажилласан байх.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд нүүрс тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх.
Тендерийн баталгаа: Төсөвт өрmгийн 1 хувь буюу 259,870,000 /Хоёр зуун тавин есөн сая, найман зуун далан мянга/  төгрөг.
 
Тендерийг 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 10:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 Дотуур утас-503