Худалдааны нөхцөл: FCA-Гашуунсухайт (МУ-ын Гашуунсухайт дахь чингэлэг тээврийн шилжүүлэн ачих талбайд хүргэж өгөх)
Тээврийн нөхцөл: Тавантолгой уурхайгаас 240 км зайд Гашуунсухайт хилийн боомтын бүсэд шинээр байгуулагдаж буй чингэлэг тээврийн шилжүүлэн ачих талбай хүртэлх тээврийн зардлыг ЭТТ хариуцах ба тухайн талбайгаас БНХАУ-ын Ганцмод боомт хүртэлх тээврийн зардлыг Худалдан авагч хариуцна.
Сонгон шалгаруулалтын үнэ: коксжих нүүрс 156.7 ам.доллар/тонн
Нийт гэрээлэх хэмжээ: 1,000,000 тонн хүртэл (2021 онд 300,000 тонн хүртэл)
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 15% байна.
Үнийн хөнгөлөлт: Урьдчилгаа төлбөрт нийт гэрээлэх дүнгийн 20%-иас дээш төлбөл үнийг 5% хөнгөлнө.
Барьцаа төлбөр: Тонн тутмын 1 ам.доллар
Ачилтын хуваарь: Сар бүр 50,000-100,000 тонн буюу түүнээс дээш
Чанарын дундаж үзүүлэлт:
Seam |
Ash (ad) |
Moisture (ad) |
Volatile matter (daf) |
Sulphur (ad) |
Index G (5:1) |
IV |
14.0 (+/-3) |
3.13 (+/-1.5) |
28.2 (+/-2) |
0.92 (+/-0.3) |
81.0 (+/-5) |
III |
17.30 (+/-4) |
3.7 (+/-1.5) |
26.5 (+/-1) |
1.05 (+/-0.3) |
75.0 (+/-5) |
Бүрдүүлэх материал:
1. Албан хүсэлт
-
Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ,
-
FCA-Гашуунсухайт нөхцөлтэй үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл, хэмжээ;
-
“Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх.
-
Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа болон борлуулалтын төлөвлөгөө;
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө.
4. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ирүүлбэл давуу тал болно.
-
Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, мод тарих г.м;
-
Компанийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр г.м;
-
Тээврийн жолооч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах, зарцуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ.
5. Маягт.02-ыг бөглөсөн байх.
Материал хүлээн авах хугацаа: 2021-09-03-ны 16:30 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913