ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Цагаанхадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108495
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цагаанхадны нүүрс ачилт буулгалтын талбайд хяналтын камер” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэ тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
⦁ Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тухайн тендер шалгаруулалтын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;
⦁ Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх;
⦁ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх;
Тусгай зөвшөөрөл:
⦁ Харилцаа холбооны зохицуулах хороо "Б ангилал" Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл;
⦁ Харилцаа холбооны зохицуулах хороо "Б ангилал" Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, засвар үзүүлэх тусгай зөвшөөрөл
Эсхүл
⦁ БХБЯ-аас олгодог БУ-2.2.2 /Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт/ тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт: Төсөвт өртгийн 1% буюу 2,997,770 /Хоёр сая есөн зуун ерэн долоон мянган долоон зуун дал /төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 /дотуур утас-506/