ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Цагаанхадны нүүрс ачилт, буулгалтын талбайн салхины хаалтын капитал засварын материал нийлүүлэгчийг сонгох   
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108513
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цагаанхадны нүүрс ачилт, буулгалтын талбайн салхины хаалтын капитал засварын материал” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэ тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа  тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь цахим тендерийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тухайн тендер шалгаруулалтын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх; 
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх;
Тендерийн хамт: Төсөвт өртгийн 1% буюу 1,444,870 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун дал / төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ. 
 
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 10 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 /дотуур утас-506/