ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017 оны  05 дугаар сар 02
Байнгын ажиллагаатай 2 долгионы GNSS суурин станцын иж бүрдэл, 2 долгионы GNSS хүлээн авагчийн контроллер болон таягийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
ЭТТ-2017/04-01/НТШ-09 дугаа бүхий нээлттэй тендер шалгаруулалт                  
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Байнгын ажиллагаатай 2 долгионы GNSS суурин станцын иж бүрдэл, 2 долгионы GNSS хүлээн авагчийн контроллер болон таягийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь 1 багцтай.
Тендерийн баримт бичгийг иж бүрдэлээр нь албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 төгрөгийг Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгох үнийн дүнтэй тэнцэх хэмжээтэй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2015, 2016 оны жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан байх /
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерт санал болгох үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 15 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
"Эрдэнэс Таван толгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот,
Утас: 7011-8585 дотуур утас-106, Факс: 7011-8464
ХАХНГ-ын мэргэжилтэн Д.Бодьцэцэг
Е-mail: boditsetseg.d@erdenestt.mn