ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр, дугаар: Уурхайн хажуугийн хананы тогтворжилт болон хөрсний овоолгод байнгын ажиглалт хэмжилт хийхэд зориулсан багаж тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, ЭТТ-2017/05-01/НТШ-11
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн хажуугийн болон хөрсний овоолгод байнгын ажиглалт хэмжилт хийхэд зориулсан багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөгөөр бэлэн бусаар Голомт банкны 1505008702 дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ 100 сая төгрөгөөс дээш байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 50%-иас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жилийн буюу 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Албан ёсны гэрээт борлуулагч байх.
Тендерийн хамт 6.000.000 (зургаан сая)][1] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[2] ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 05.-ны өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодны давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
"Эрдэнэс Таван толгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 1-р давхар 104 тоот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Утас: 7011-8585 дотуур утас-104, Факс: 7011-8464
[1] Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.
[2] Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.