ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ УРИЛГА
Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр
Нэр: “Автовишк /14-20м/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
ХАА-ны мөрдөх журам: Тендер шалгаруулалтын онцгой журам
Үнэлгээний арга: Гэрээ шууд байгуулах
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь гэрээ шууд байгуулах аргаар “Принтерийн хор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул сонирхож буй хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
1. ААН-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас бүрэн тод харагдахуйцаар өнгөтөөр скайнердэж ирүүлэх.
2. Үйлдвэрлэгч, дистрибьютер, Албан ёсны гэрээт борлуулагчийн аль нэгээр ажилладагийг нотлох баримт бичиг, гэрээний хуулбар, гэрчилгээ орчуулан ирүүлэх.
3. Харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар ирүүлэх, төлбөр хураамжийн үлдэгдэлгүй байх/
4. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ/
5. ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ/
6. Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай тодорхойлолтыг авч ирүүлнэ.
7. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/, Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгахад Тендер нээх өдөр буюу тендер нээсэн цагт татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байна.
8. Банк, татвар нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх.
9. ТОӨЗ-ын 4.2.1-4.2.9-д дурьдсан нөхцөл үүссэн эсэх тухай мэдэгдэл ирүүлнэ.
10. Тендерийн маягтыг тендерийн баримт бичигт заасан МАЯГТ No:ТШМ-1-ийн дагуу бэлтгэж, баталгаажуулан ирүүлнэ.
11. Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарийг маягтын дагуу баталгаажуулан ирүүлнэ.
12. Нийлүүлэх ШИНЭ техникийн үзүүлэлтийг техникийн тодорхойлолтонд тусгасан үзүүлэлт тус бүртэй нарийвчлан харьцуулж, шаардлага хангах эсвэл хангахгүй эсэх тухай тодорхой дурдсан жагсаалтыг компанийн тамга тэмдгээр баталгаажуулан ирүүлнэ. Техникийн тодорхойлолтонд тусгасан жагсаалтуудаас нэгийг харьцуулахгүй, шаардлага хангаж буйг дурдаагүй орхисон тохиолдолд болон техникийн тодорхойлолтын нөхцлийг хангаагүй тохиолдолд баримт бичгийг шаардлага хангаагүй гэж үзэн тус тендерээс татгалзана. Нийлүүлэх техникүүдийн үзүүлэлтүүд нь техникийн тодорхойлолт дахь үзүүлэлтүүдээс илүү байж болно.
13. Нийлүүлэх техник нь үйлдвэрийн болон механик ямар нэгэн гэмтэл согог илэрсэн, захиалагчийн буруутай үйлдлээс бусад шалтгаанаар эвдэрч, гэмтсэн тохиолдолд нийлүүлэгч тал өөрийн хөрөнгөөр шинэ ижил төрлийн техникээр сольж өгөх болон засварлаж өгөх, санал ирүүлсэн техник тус бүрийн техникийн тодорхойлолтод баталгаат хугацааг 1 жил эсхүл 20,000 км хоёрын аль түрүүлж хүрснээр баталгаат хугацаа олгож буй тухайг дурдсан албан тоотыг ирүүлнэ.
14. Баталгаат хугацаанд засвар, үйлчилгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэх мэргэжлийн багтайг нотолж ажилчдын Нийгмийн даатгалын НД-7, 8 дугаар маягт ирүүлэх.
15. Өөрийн сэлбэгийн агуулах, засвар үйлчилгээний төвтэй байна Төвтэйг нотолж танилцуулга, гэрчилгээ, зураг ирүүлэх 20,000 км хүртэлх төлөвлөгөөт үйлчилгээний материалыг 5,000 км тутамд хийхээр тооцож 4 удаагийн үйлчилгээний материалаар үнэгүй ханган нийлүүлэх тухай албан бичиг ирүүлэх.
16. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019, 2020 оны жилийн эцсийн аудитын дүгнэлтээр баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх.
17. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд Автовишк нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх. /нотариатаар гэрчлүүлсэн байх/
18. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны борлуултын нийт орлогын нь төсөвт өртгийн 50 хувиас 75,000,000 /Далан таван сая/ төгрөгөөс багагүй байна.
19. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувь буюу 45,000,000 /Дөчин таван сая /төгрөгөөс багагүй байна. Арилжааны банкны тодорхойлолт ирүүлэх. [ Судалж үзнэ гэсэн тодорхойлолтыг үнэлгээнд харгалзаж үзэхгүй]
20. Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018 2019, 2020 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх.
21. Тендерийн баталгааны үнийн дүн: Төсөвт өртгийн 1 хувь буюу 1,500,000 /Нэг сая таван зуун мянга/ сая төгрөг байна. Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй байна.
Үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим систем болох www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, дотуур утас-507