ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2017-05-03
Эрдэнэс-Таван толгой ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, техник ашиглалтын видео сургалт, зааварчилгаа, зурагт хуудас хийх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас  өмнө Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,Финанс төв, 1 давхарт, 104 тоот, Худалдан авалт, ханган нийлүүлэлт хариуцсан газар, утас: 70118484 /дотуур утас 106/, факс:70118464 хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10.10 цагт нээнэ.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
  
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,  Жигжиджавын гудамж-8,  Финанс төв, 1 давхар, 106 тоот, Улаанбаатар-14240,
ХАХНХГ-ын мэргэжилтэн С.Ганхүү,
Утас: 70118484-106, Факс: 70118464,
gankhuu.s@erdenestt.mn