ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Цамхаг тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер”
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102357/02
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цамхаг тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгох” тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Энэхүү ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн дундаж нь батлагдсан төсөвт өртгийн 70%-иас багагүй байх.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30%-иас багагүй байх.
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн  3  жил буюу 2018, 2019, 2020 онуудын  аль  нэг жилд ижил төрлийн 2 буюу түүнээс дээш ажил гүйцэтгэж  байсан гэрээний  хуулбар,  гэрээ  дүгнэсэн  акт ирүүлэх. /нотариатаар гэрчлүүлсэн байх/ 
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх.
5. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 1% буюу 1,993,790 /нэг сая есөн зуун ерэн гурван мянга долоон зуун ерэн төгрөг/ байна. Тендерийн хүчинтэй байх хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй байна.
 
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
 
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-507