ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017 оны 05 сарын 09
Minex эсхүл түүнтэй дүйцэх программын дөрвөн ширхэг
Түлхүүр/ Dongle /  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2017/05-03/ХЯ-12 дугаар бүхий хязгаарлагдмал тендер шалгаруулалт
"Эрдэнэс-Таван Толгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Minex программын дөрвөн ширхэг түлхүүр   нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50000/тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар  Голомт банкны 150 500 8702 дугаарт дансанд тушааж Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв, 1 давхар, 104 тоот–с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байх ба багц тус бүр дээр санал болгох үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, нотариатаар баталгаажсан аудитын дүгнэлтийн хамт
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 5 жилийн аль нэг жилд
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Үйлдвэрлэгч, дистрибютер, албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар, албан ёсны эрхтэй газраас худалдан авсан гэрээ /нотариатаар баталгаажсан/
Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар-15160, Финанс төв 1 давхар, 104 тоот хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 oны 05 дугаар сарын 24-ны өдрийн 11 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот
Утас:70118585 (дотуур утас 104)
Е-mail: bat-amgalan.o@erdenestt.mn
Харилцах ажилтан: О.Бат-Амгалан