ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021.09.10
 
Тендерийн нэр: Конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах 
Тендерийн дугаар: ЭТТ/202102014
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн тэзү, feed боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү Конвейерийн системийн төсөл нь Цанхийн баруун уурхайгаас жилд 93.5-110.0 сая м3 хүртэл хөрс, Цанхийн зүүн уурхайгаас жилд 72.0 сая м3 хүртэл хөрс тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд мөн уурхайн хөрс хуулалтын коэффициент, нүүрс олборлолтын өсөлттэй уялдан хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжит хувилбар, үе шаттай байна.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ: 
 
Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; /Гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/;
Бутлуур, конвейерийн систем, овоолго үүсгэгчийн иж бүрдлийн ТЭЗҮ, FEED боловсруулах мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; /Гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/; 
Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан /нотариатаар гэрчлүүлсэн байна/;
Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;
Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 оны аль нэг жилд ашигтай ажилласан байх;
Татварын байгууллагын цахим тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ, Тодорхойлолтоор татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх, гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/; 
Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт /Гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/; 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /Гадаадын этгээд дээрх бичиг баримт байхгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагын дүйцэх бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж эсхүл эх хувиар ирүүлнэ/; 
Ажиллах хүчний дэлгэрэнгүй мэдээллийг жагсаалтаар ирүүлэх.
 
4. Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаадын хуулийн этгээд оролцох бол мэдүүлгээ монгол хэл рүү баталгаат орчуулга хийлгэсэн байна. 
 
5. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно
 
6. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 07:30-16:30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 9 дүгээр сарын 24-ны 15:00 цагийн дотор цаасаар /уламжлалт тендер/ болон файл хэлбэрээр ирүүлнэ үү. 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот, 1 дүгээр хороо
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, 
Утас: 7505-5555 дотуур утас-511