ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.9.15
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс ачилтад шаардагдах нэг удаагийн төмөр лац нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/ 202108546
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тухайн тендерийн төсөвт өртгийн 50%-аас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн тендерийн төсөвт өртгийн 30%-аас багагүй байх
Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ, хүлээлцсэн акт ирүүлнэ.
Тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувь буюу 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас өмнө цахимаар илгээх ба тендерийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508