ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021-9-15
Тендер шалгаруулалтын нэр: Цэвэр усны худгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102301
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цэвэр усны худгийн барилга угсралтын ажил–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тендер илгээхийн өмнө 50,000 төгрөгийг төлнө.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 100%-аас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-аас багагүй байх
Сүүлийн хоёр жил буюу 2019, 2020 онуудад хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг нь төсөвт өртгийн 50%-аас багагүй байх
Барилгын ажил гүйцэтгэх: БА-2.1, БА-3.3, БА-3.4, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 тусгай зөвшөөрөлтэй байх
Тендерийн хамт төсөвт өртгийн 1% буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар нэвтэрч цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг илгээнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508