ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр
Төслийн нэр, дугаар: Тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер
R-ЭТТ-2017/01-01/НТШ-05
1."Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "Тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн нэмэлт хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай” битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. 
2.Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Голомт Банкны 150 500 8702 дугаарт дансанд тушааж Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв 1 давхар, 106 тоот–с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
3.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 800,000 /найман зуун мянган/       төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны  хамт ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв 1 давхар, 102 тоот хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 oны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх олгохгүй.
 
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК
Чингэлтэй дүүрэг 1-р хороо,  Жигжиджав-8, Финанс төв 1 давхар 102 тоот
Утас:70118484 (дотуур утас 106)
Е-mail: bayarmaa.b@erdenestt.mn
 Харилцах ажилтан: Б.Баярмаа