ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.09.16
Тендер шалгаруулалтын нэр: Автожингийн баталгаажуулалт болон тохиргоо засвар үйлчилгээ хийлгэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108526
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий тендерт оролцогчдоос Автожингийн баталгаажуулалт болон тохиргоо засвар үйлчилгээ гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ төсөвт өртгийн 40% төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-аас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
1. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл
2. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн хүрээнд Стандартчилал, Хэмжилзүйн газрын хэлжилзүйн ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй байх.
 
Тендерийн хамт 2,912,198 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 10 минутаас нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв, Улаанбаатар-15160
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Утас: 75055555
Дотоод дугаар:511 Л.Болд