ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 09 сарын 17 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-д Видео хурлын төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102355
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Видео хурлын төхөөрөмж нийлүүлэгчийг” сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендер шалгаруулалтын батлагдсан төсөвт өртгөөс багагүй байх. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх.
Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байхыг нотлох баримт ирүүлэх
Тендерийн хамт 4,369,770 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10:10 цагт нээнэ.
 
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-505
Холбоо барих ажилтан: С.Ганхүү