ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр
Төслийн нэр: MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын нүүрсний дээжийн шинжилгээ хийх
Дугаар: ЭТТ/202102320
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг “MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын нүүрсний дээжийн шинжилгээ хийх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөг буюу 232,500,000 /хоёр зуун гучин хоёр сая таван зуун/ төгрөгөөс багагүй байна.
2. Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь хамгийн багадаа төсөвт өртгийн 30% буюу 69,750,000 /жаран есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг байх.
3. Авах боломжтой зээлийн хэмжээ нь хамгийн багадаа хамгийн багадаа төсөвт өртгийн 30% буюу 69,750,000 /жаран есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг байх.
4. Ижил ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онууд тус бүр
5. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 онуудын санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
6. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 1% буюу 2,325,000 /хоёр сая гурван зуун хорин таван мянга/ төгрөг
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2021 оны 10 дугаар 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 20 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-505
Факс: 7011-8464
ХАГ-ын мэргэжилтэн С.Ганхүү
Е-mail: gankhuu.s@erdenestt.mn