ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2017 оны 05 дугаар сарын 26-ний  өдөр
Төслийн нэр, дугаар: Уурхайд зуны ажлын хувцас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах R-ЭТТ-2017/04-01/НТШ-06
1. "Эрдэнэс Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Уурхайд зуны ажлын хувцас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгийг Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:
1’524’000 /Нэг сая таван зуун хорин дөрвөн мянга/ төгрөг байна.
4. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу   2015, 2016 оны борлуулалтын орлого нь
тендерийн үнийн дүнгээс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгосон тендерийн үнийн 30%-аас багагүй байх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитын тайлан, дүгнэлтийн хамт /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
5. Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх олгохгүй.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
 
"Эрдэнэс Таван толгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 1 давхар 106 тоот,
Утас: 70118585 дотуур утас-106
Холбоо барих: Ж.Амгаланбаяр